ХАЛУУН ГАЛ ТАХИЛГА
Халуун галын тахилга гэж юу?Та өнөөдөр энэ нийтлэлийг уншиж байгаа бол агуу суутай, хүчтэй өвгөдийн ур удам юм. Өөрөөс тань дээш 7 үеийн аав,ээжийг тоолоход 128 өвөг, эмэг бий. Бидний өвөг дээдэс өдий хүртэл долоон Их Гүрнийг үүтгэж дэлхийг засаглаж ирсэн агуу түүхтэй. Энэхүү түүхийг бүтээсэн далдын хүч нь бид өөрсдийн язгуураа таньдаг, халуун гал нь амьтай, эзэнтэй байсанд оршино. Ойролцоогоор 4000 гаруй жилийн тэртээгээс дотоод зөрчил хурцадсантай холбоотой галын эзэн болон язгуурыг халхалж эхэлжээ. Хөх толбот Монголчуудын язгуур нь 40 яснаас бүрддэг бөгөөд яс бүр омог, отогтой билээХалуун галын тахилга гэдэг нь зүгээр нэг галд өргөл өргөх бус өөрсдийн язгуур болох ЯС, ОМОГ, ОТОГ мөн Халуун галын эзнээ таньдаг үйл юм. Халуун галын галын эзэн нь танай яс, омог, отгийн хамгаалах хүчирхэг сахиус билээ. Ижий нар галаа манан галдаа шар тос өргөн, галтайгаа ярилцаж, зуухаа байнга цэвэр байлгаж галын бурхан хилэгнэнэ хэмээн ёс, цээрийг таниулдаг байсан уламжлал үүнтэй холбоотой. Энэ өдөр танай ураг удмын гал өндөр дээд өвгөдийнхөө галтай эрчил холбогдон амьтай болдог. Халуун галаа тахиулж буй ураг удмынхны өрийн гал, мэлмийн гал, хэлцлийн гал, хэмийн гал нь бадарч эхэлдэг. Монголчууд бид галтай байхдаа хүчтэй ард түмэн билээ. Энэ өдөр гал нь амьтай болохоос гадна тухайн удмын сүлд, сүлдэн гэрийг өвгөдийнх нь эрчилтэй холбож, босгодог. Энэ өдрөөс эхлэн та сүлдээрээ өвгөдийнхөө хүчийг ашиглан олон зүйлд домнон хэрэглэх боломжтой болно. Язгуураа таньсаар очих газартаа хүрч чадаагүй өвгөдийн сүнс мөнх хөх тэнгэртээ залардаг жамтай. Энэ нь Халуун Гал Тахилгаар хийддэг үйл билээ. Хөх толбот үрсийн ГАЛ нь мөнхөд бадрах болтугай